Доктор ЭКО — Бага оврын цэвэрлэх байгууламж
Бүтээгдэхүүн ба үнэ

Бохир ус цэвэрлэх байгууламжийн үнэ

Өрхийн жижиг хэрэглээнээс уул уурхайн том ачаалал хүртэл бүх загварын хүчин чадал, хэрэглэгчийн тоо, үнийг нэг дор харууллаа. Бүх загвар нь Германы MBR технологид суурилсан, бүрэн автомат систем.

Үнийн жагсаалт

Бүх загвар, бүх үнэ

Загвар бүр хоногт цэвэрлэх хүчин чадлаараа ялгаатай. Хүн амын тоо ойролцоо байвал ачааллын оргил үеийг тооцож нэг шатаар дээгүүр загварыг сонгохыг зөвлөдөг.

Өрхийн зориулалт

Хувийн орон сууц, амралтын байшин, өрхийн хэрэгцээнд тохирсон бүрэн автомат цэвэрлэх байгууламж.

ЗагварХүчин чадалХэрэглэгчҮнэ
Dr.ECO1.5 м³/хоног5–8 хүн8,500,000₮
Dr.Home2.5 м³/хоног8–12 хүн12,300,000₮
Dr.Plus10 м³/хоног18–25 хүн23,000,000₮

Жуулчны баазын зориулалт

Аялал жуулчлалын бааз, амралтын газар, ресорт зэрэг улирлын ачаалал ихтэй цэгт тохирсон шийдэл.

ЗагварХүчин чадалХэрэглэгчҮнэ
Dr.ECO5 м³/хоног12–18 хүн36,900,000₮
Dr.Tour10 м³/хоног35–40 хүн85,369,000₮
Dr.Plus20 м³/хоног60–80 хүн169,000,000₮

Уул уурхайн зориулалт

Уурхайн кэмп, вахтын суурин зэрэг өндөр ачаалалтай объектод зориулсан өндөр хүчин чадлын систем.

ЗагварХүчин чадалХэрэглэгчҮнэ
Dr.Industrial40 м³/хоногТом баазЗахиалгаар
Dr.Industrial+80 м³/хоногУурхайн сууринЗахиалгаар

* Үнэ нь суурилуулалт, тээвэр, газрын онцлогоос хамаарч өөрчлөгдөж болзошгүй. “Захиалгаар” гэсэн загварын үнийг объектын хүчин чадлын хэрэгцээнд тааруулж тооцно.

Юуг тооцох вэ

Эцсийн үнэд юу нөлөөлдөг вэ

Байгууламжийн үнэ дээр объект бүрийн онцлогоос хамаарсан гурван зүйл нэмэгддэг. Тиймээс бид үргэлж тухайн объектод зориулж тооцоо гаргадаг.

Суурилуулалт

Ухалт, суурь, шугам хоолойн урт, цахилгаан холболтын нөхцөл объект бүрт өөр.

Тээвэр

Улаанбаатараас алслагдсан зай, замын нөхцөл тээврийн зардалд шууд нөлөөлнө.

Газрын онцлог

Хөрсний төрөл, гүний усны түвшин, шүүрүүлэх талбайн шийдэл өөр өөр байна.

Захиалга

Гурван алхмаар үнийн санал

Үнийн санал гаргах нь үнэ төлбөргүй бөгөөд ямар нэг үүрэг хүлээлгэдэггүй.

01

Холбогдоно

Утсаар, имэйлээр эсвэл Facebook-ээр бидэнтэй холбогдоно.

02

Нөхцөлөө хэлнэ

Хэдэн хүн ашиглах, объект хаана байрлах, хөрсний нөхцөл ямар болохыг ярилцана.

03

Үнийн санал авна

Танай объектод тохирсон загвар, бүрэн үнийн саналыг үнэ төлбөргүй гаргаж өгнө.

Ямар загвар тохирохыг мэдэхгүй байна уу?

Түгээмэл асуултын хариултаас эхлээрэй, эсвэл шууд залгаарай.