Smart Water: шүүлтүүрээ сараар биш, шүүсэн литрээр нь солино
Ус цэвэршүүлэгчийн гаралтад залгадаг жижиг мэдрэгч литр бүрийг тоолж, хэрэглээ, шүүлтүүрийн үлдэгдлийг утсанд тань харуулна. Төхөөрөмж бүр давтагдашгүй серийн дугаартай; QR кодоор апп-даа бүртгэнэ.
Одоогийн шат
1-р шат · Инженерийн туршилт
Дараагийн шатанд 30 өрхөд суурилуулж, бодит хэрэглээн дээр шалгана. Одооноос бүртгэж байна.
Нэг удаагийн худалдан авалт биш — ашиглалтын турш хамт
Шүүлтүүрээ цагт нь солино
Сарын тоогоор биш, бодитоор шүүсэн литрээр нь сануулна.
Хэрэглээгээ харна
Өдөр, сар бүр хэдэн литр цэвэр ус уусныг харна.
Апп-аас захиална
Шүүлтүүр солих үед апп-аас шууд захиалж, засварчин дуудна.
Баталгаа серийн дугаартай
Төхөөрөмж бүр давтагдашгүй дугаартай; баталгаа, засварын түүх түүнд хадгалагдана.
Ус цэвэршүүлэгчээс утас хүртэл
Доктор ЭКО ус цэвэршүүлэгч
Цэвэр усны гаралт
OH-SWM-01 Lite
Гаралтын хоолойд залгасан урсгалын мэдрэгч литр бүрийг тоолно
Smart Water Cloud
Төхөөрөмж бүрийн хэрэглээг серийн дугаараар нь хадгална
Smart Water апп
Хэрэглээ · шүүлтүүрийн үлдэгдэл · сануулга · үйлчилгээ
OH-SWM-01 Lite
- Загвар
- OH-SWM-01 Lite
- Мэдрэгч
- Урсгалын мэдрэгч, 1/4 инчийн PE хоолой
- Урсгалын хүрээ
- 0.3–6 л/минүйлдвэрлэгчийн мэдээллээр
- Нарийвчлал
- ±5%зорилт
- Контроллер
- ESP32-C3
- Тэжээл
- 5V DC
- Холболт
- Wi-Fi 2.4 GHz
- Үүрэг
- Нийт литр, өдрийн хэрэглээ, шүүлтүүр солих сануулга
Төхөөрөмж инженерийн туршилтын шатанд байгаа тул үзүүлэлт өөрчлөгдөж болно. Нарийвчлалыг туршилтаар баталгаажуулсны дараа хэмжсэн үр дүнгээр солино.
10 ширхэгээс 1,000 хүртэл
- 1-р шатОдоо
10
Инженерийн туршилт
Нарийвчлал ±5%-д хүрэх эсэх, Wi-Fi холболт, алдагдал, мэдрэгчийн найдвартай ажиллагааг шалгана.
- 2-р шат
30
Өрхийн туршилт
Бодит айл өрхөд суурилуулж, хэрэглээний өгөгдөл ба шүүлтүүрийн сануулгыг шалгана.
- 3-р шат
100
Туршилтын үйлдвэрлэл
Хавтан (PCB), хайрцаг, угсралт, QR бүртгэл, хэрэглэгчийн аппыг тогтворжуулна.
- 4-р шат
1,000+
Үйлдвэрлэл
Серийн дугаар, үйлдвэрийн тест, баталгаа ба засвар үйлчилгээний системийг нэвтрүүлнэ.
Анхны хэрэглэгч болох
Туршилтад оролцох өрх мэдрэгчийг гэртээ суурилуулж, хэрэглээ, шүүлтүүрийн сануулгыг бодит нөхцөлд шалгахад тусална. Өөр өөр бүс, өрхийн хэмжээ, ус цэвэршүүлэгчтэй айлыг сонгоно.
