Мембран биореактор гэж юу вэ?
MBR (Membrane Bioreactor) нь биологийн цэвэрлэгээ ба мембран шүүлтийг нэг системд нэгтгэсэн, бохир ус цэвэрлэх орчин үеийн технологи юм. Доктор ЭКО-гийн бүх байгууламж энэ зарчмаар ажилладаг.
Тунгаахын оронд шүүнэ
Уламжлалт цэвэрлэх байгууламж биологийн боловсруулалтын дараа идэвхжүүлсэн лагийг таталцлаар тунгааж салгадаг. Тунгаалт төгс биш тул жижиг хэсэг, нян гарах усанд үлддэг. MBR энэ тунгаах шатыг мембранаар орлуулж, 0.1 микрон сүвтэй хальсаар усыг шахан гаргадаг — хальснаас том бүх зүйл системд үлдэнэ.
Үүний үр дүнд биореактор дотор микроорганизмын нягтралыг өндөр байлгах боломжтой болж, цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ байгууламжийн эзлэх талбай багасдаг. Доктор ЭКО дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн GE Water мембран ашигладаг.

Цэвэрлэгээний зургаан үе шат
Бохир ус орж ирснээс эхлээд хөрсөнд шингэх, дахин ашиглагдах хүртэл дамжих зам.
- 01
Анхдагч тунгаалт
Бохир усыг хүлээн авч, том хэсгүүдийг тунгаана.
- 02
Биологийн боловсруулалт
Агааргүй, аноксик, агааржуулах бүсэд микроорганизмаар цэвэрлэнэ.
- 03
MBR мембран шүүлт
0.1 микрон сүвтэй мембранаар бактери хүртэл шүүж салгана.
- 04
Цэвэр ус
99.9% цэвэршсэн усыг дахин ашиглах буюу байгальд аюулгүй буцаана.
- 05
Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэх
Хэт ягаан туяагаар усыг нэвтрүүлэн нян устгана.
- 06
Шүүрүүлэх талбайн систем
Шүүрүүлэх талбайн системээр бүрэн шүүрүүлж усыг 100% цэвэршүүлж дахин ашиглах боломжтой болгодог.
Уламжлалт септик ба MBR
Хоёулаа бохир ус цэвэрлэдэг ч гарах усны чанар, эзлэх талбай, ашиглалтын горим эрс өөр.
| Үзүүлэлт | Уламжлалт септик | Доктор ЭКО MBR |
|---|---|---|
| Хатуу хэсгийг салгах арга | Таталцлаар тунгаах — жижиг хэсэг усанд үлддэг | 0.1 микрон мембранаар шүүх — бактери хүртэл нэвтрэхгүй |
| Гарах усны цэвэршилт | Хэсэгчилсэн цэвэршилт | 99.9%, уламжлалт байгууламжаас 10 дахин цэвэр |
| Эзлэх талбай | Тунгаагуур, шүүрүүлэх талбай ихээхэн талбай шаардана | Авсаархан — бага талбайд багтана |
| Усны дараагийн хэрэглээ | Ихэвчлэн зөвхөн хаях | Услалт зэрэг хэрэгцээнд дахин ашиглах боломжтой |
| Ажиллагаа | Байнгын хяналт, соруулалт шаардана | Бүрэн автомат, операторгүй ажиллах боломжтой |
Яагаад MBR-ийг сонгох вэ
99.9% цэвэршүүлэлт
Бохир усыг 99.9% хүртэл цэвэршүүлдэг өндөр үр ашигтай систем.
0.1 микрон мембран
Нян, бактери хүртэл нэвтрүүлэхгүй хэт нарийн сүвтэй мембран.
GE Water мембран
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай мембран технологи.
10 дахин цэвэр
Уламжлалт цэвэрлэх байгууламжаас 10 дахин илүү цэвэр ус гаргадаг.
Авсаархан, үнэргүй
Бага талбай эзэлж, эвгүй үнэргүй найдвартай ажиллана.
Бүрэн дахин ашиглалт
Цэвэрлэсэн усыг услалт зэрэг хэрэгцээнд дахин ашиглах боломжтой.
Танай объектод ямар хүчин чадал хэрэгтэй вэ?
